“Сүмбэртээ сайхан амьдаръя” аян өрнүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
Говьсүмбэр /МОНЦАМЭ/. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын ЗДТГ-аас орон нутгийн хөгжил дэвшилд иргэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, иргэдийн хүсэл эрмэлзэл оролцоотойгоор сумаа хөгжүүлэх зорилгоор “Сүмбэртээ сайхан амьдаръя” аян өрнүүлжээ.
Аяны хүрээнд орон нутагт хийх хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтыг иргэдийн оролцоотойгоор хэрэгжүүлсэн бөгөөд хийж бүтээж байгаа иргэддээ дэмжлэг туслалцаа, урамшуулал үзүүлжээ.
Сүмбэр сумын хэмжээнд энэ жил Орон нутгийг хөгжүүлэх сангийн 500 орчим сая
төгрөгөөр бүтээн байгуулалт хийсэн аж. Тухайлбал, явган хүний зам барих,
гэрэлтүүлгийн тоог нэмэх, орчны
тохижилтыг сайжруулах зэрэг олон төсөл арга хэмжээнд дээрх хөрөнгийг
зарцуулсан байна.