Улсын аварга шалгаруулах тэмцээнээс хоёр бөх мөнгөн медаль хүртлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий
/МОНЦАМЭ/. Үндэсний бөхийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах 58 дахь
удаагийн барилдаан Улаанбаатар хотод энэ сарын 16, 17-ны өдрүүдэд боллоо.
1964 оноос
тасралтгүй зохион байгуулж ирсэн барилдааныг 16, 17, 18 насны ангиллаар
явуулссан бөгөөд Баян-Өлгий аймгаас 4 бөх оролцов.
Улсын аварга
шалгаруулах барилдаанд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн шилдэг
өсвөрийн бөхчүүд оролцсоноос 16 насны ангилалд Өлгий сумын харьяат залуу бөх
С.Нуртилек, 17 насны ангилалд Буянт сумын харьяат залуу бөх Б.Имангали нар
мөнгөн медаль, Сэлэнгэ аймгийн нэрээр барилдсан сумын заан Н.Амаржаргал 18
насны ангилалд хүрэл медаль хүртлээ.
Харин 18 насны
ангилалд зодоглосон Улаанхус сумын харьяат
Е.Ердаулет эмчийн магадлалаар тэмцээнээ эхний өдөр өндөрлүүлсэн байна.
Баян-Өлгий
аймгийн өсвөрийн бөхчүүдийг "Тастүлек" бөхийн дэвжээний дасгалжуулагч, аймгийн
начин С.Бахыт дасгалжуулж тэмцээнд оролцуулсан ажээ.