Төслийн хүрээнд хийсэн ажлуудтай танилцав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-11-17 09:46:04

Баянхонгор /МОНЦАМЭ/. НҮБ-ын Хүүхдийн сангийн ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн хөтөлбөрийн мэргэжилтэн Н.Батнасангаар ахлуулсан ажлын баг Баянхонгор аймагт ажиллаж байна.

Тус ажлын баг орон нутгийн удирдлагуудтай уулзан, "Орон нутгийн иргэдэд түшиглэсэн уур амьсалын өөрчлөлтөд тэсвэртэй ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн үйлчилгээ" төслийн хүрээнд 2021 онд хийсэн ажлуудтай танилцлаа.

Төслийн хүрээнд Баянхонгор сумын Шинэ суурьшлын бүсийн цэвэрлэх байгууламж суурилуулах ажил /улсын төсөв 450 сая, төсөл 285 сая/, Баянхонгор сумын ундны усны эх үүсвэрийн худаг, гадна цэвэр усны шугамын ажлыг /Засаг даргын нөөцөөс 117сая, төсөл 57 сая/ гүйцэтгэжээ.

Мөн Баянхонгор сумын Байгалийн түүхийн музейн нийтийн ариун цэврийн байгууламж /ОНХС 20 сая, төсөл 39 сая төгрөг/, Спортын төрөлжсөн сургалттай Эрдэнэмандал сургуулийн ариун цэврийн өрөөний засвар /83 сая төгрөг/, Баянхонгор сумын 3-р багийн ус түгээх байр засварлаж ухаалаг төхөөрөмж суурилуулах ажил, төслийн санхүүжилт /18 сая төгрөг/, Баянхонгор сумын ундны усны эх үүсвэрийн худагт халдваргүйжүүлэх төхөөрөмж суурилуулах /72.8 сая төгрөг/ ажлыг хийсэн байна.

Ийнхүү "Орон нутгийн иргэдэд түшиглэсэн уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн үйлчилгээ" төсөл Баянхонгор аймагт амжилттай хэрэгжиж байна.

相关新闻