Төрийн албаны ерөнхий шалгалтад 53 иргэн тэнцэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Төрийн албаны ерөнхий шалгалтыг Баянхонгор аймаг дахь ТАЗСЗ-өөс энэ сарын 15, 16-ны өдөр найман ээлжээр амжилттай зохион байгууллаа.
Шалгалтыг өгөхөөр 241 иргэн бүртгүүлж, үүнээс 189 шалгуулагч оролцов. Үүнээс 53 иргэн буюу шалгалтад оролцогчдын 28 хувь нь тэнцсэн байна.
Баянхонгор аймаг дахь ТАЗСЗ-өөс шалгалтыг зохион байгуулахдаа коронавирусний халдварын эрсдэлийг тооцоолон мэргэжлийн эмчийг томилж ажиллуулсан, халдвартай байж болзошгүй иргэнд шалгалт өгөх нөхцөлийг бүрдүүлэн тусгай хэсэг байгуулжээ. Мөн ТАЗ болон зөвлөлийн гишүүд шалгалтын явцад зайнаас, цахимаар хяналт тавьсан, хяналтын камерыг шаардлагатай газруудад нэмэлтээр байрлуулсан, танхимд ариутгал халдваргүйтгэлийг хоёр цаг тутамд явуулж байв.
Шалгалтын дүнтэй Баянхонгор аймаг дахь ТАЗ-ийн салбар зөвлөлийн гишүүд танилцаж, энэ сардаа багтаан төрийн албаны тусгай шалгалтыг явуулах тов, хүсэлтээ төрийн албаны зөвлөлд хүргүүлэхээр боллоо.
