Хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн тооллогыг цаасаар авах шийдвэр гаргав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-11-16 19:09:30
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Сайнцагаан суманд ААНБ, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн улсын тооллогын ажлыг эрчимжүүлэхийн тулд хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн мэдээллийг цаасаар авахаар боллоо.

Тус аймгийн Сайнцагаан суманд тооллогод хамруулах нийт ААНБ, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн 60 гаруй хувь нь төвлөрч байдаг хэдий ч тооллогын явц удаашралтай байгаа ажээ. Тиймээс Улсын тооллогын аймгийн комисс тус сумын тооллогын комиссын гишүүд, тоологч, багийн Засаг дарга нартай уулзаж, нөхцөл байдал,  шийдвэрлэх арга замыг тодорхойлжээ.

Тооллогын хугацаа талдаа орсон энэ үед хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн хамралт хангалтгүй байгаагийн шалтгаан нь иргэд цахимаар нэвтэрч хамрагдаж чадахгүй байна гэж тооллогын комиссын гишүүд үзсэн тул ийнхүү цаасан маягтаар тэдний мэдээллийг авахаар болсон байна.

Дундговь аймгийн хэмжээнд улсын тооллогын дүн 44 хувьтай байгаа бол Сайнцагаан суманд 35 хувьтай байгаа ажээ. 

相关新闻