Мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй этгээдүүдийг илрүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-11-16 18:03:47

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт энэ оны эхний есөн сард 34 адуу, 13 ямаа, нэг тэмээ, 39 үхэр алдагдсан 11 хэрэгт Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газраас холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулжээ. Ийн дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн байж болзошгүй 13 этгээдийг илрүүлсэн байна.

Идэш хоол бэлтгэх цаг үе эхэлж, дээрх төрлийн гэмт үйлдэл гарч болзошгүй тул малчдыг мал сүргээ байнгын хариулга, манаатай байлгаж, мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

相关新闻