Гамшгаас хамгаалах сургууль хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-11-16 18:13:45

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн хангай, говь чиглэлийн зургаан суманд ажлын хэсгүүд гарч, энэ сарын 15-ны өдрөөс Гамшгаас хамгаалах иж бүрэн, команд штабын сургууль болон Бэлэн байдлын үзлэгийг зохион байгуулж байна.

Нэгдүгээр ажлын хэсэг 15, 16-ны өдрүүдэд Бууцагаан суманд гамшгаас хамгаалах Команд штабын сургуулийг, хоёрдугаар ажлын хэсэг Богд суманд гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг зохион байгуулж байна. 

Сургуулийг зохион байгуулах ажлын хэсгүүдэд онцгой, цагдаа, улаан загалмайн хороо, эрүүл мэнд, мал эмнэлгийн байгууллагын холбогдох алба хаагч нар багтжээ. Алба хаагчид чиглэл тус бүрээр заавар зөвлөмж, хичээл сургалтыг зохион байгуулан, сумдын бэлэн байдлыг хангуулан ажиллаж байгаа аж.

相关新闻