Хүний эрхийн Үндэсний комиссын гишүүд Дундговьд ажиллав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. Хүний эрхийн Үндэсний комиссын гишүүн Д.Сүнжид, Гомдол,
хяналт шалгалтын хэлтсийн референт Б.Мөнх-Эрдэнэ нар өнгөрсөн долоо хоногийн
сүүлээр Дундговь аймагт ажиллажээ.
Үйл ажиллагааны хүрээнд жендерийн эрх тэгш байдлыг хангах
тухай хуулийн хэрэгжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцах, төрийн
албаны үйлчилгээ, хөдөлмөрийн харилцаанд жендерийн тэгш бус байдал, ялгаварлан
гадуурхалт, ажлын байран дахь бэлгийн дарамт зэрэг хүний эрхийн зөрчил гарахаас
урьдчилан сэргийлэх зорилгоор хяналт, шалгалт хийсэн байна.
Дээрх асуудлуудын хүрээнд аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, НБХ-ийн дарга А.Нарантуа болон холбогдох мэргэжилтнүүдтэй уулзаж, мэдээлэл солилцжээ.