Чандмань сум 210.7 га талбайгаас 658 тонн ургац хураажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийг хөгжүүлэх 2021-2025 оны таван жилийн үндсэн чиглэл, аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан голлох 4 арга хэмжээний нэг болох "Газар тариалан, жимс, жимсгэнэ" хөтөлбөр юм.
Уг хөтөлбөрийн хүрээнд Чандмань суманд нийт 7330 мод суулгаснаас торинуун алим 400 ш, чавга 400 ш, чацаргана 2500 ш, үхрийн нүд 3350 ш, бэсрэг алим 680 ш, Ойн зурвасын модонд хайлаас 500 ш, бургас 300 ш, улиас 100 ширхэгийг суулгажээ.
Энэ онд тус сум үр тариа нийт 72 га талбайгаас 140 тонн үүнд буудай 2 га-аас 3 тн, овъёос 5 га-аас 7,5 тн, хөх тариа 65 га-аас 130 тн-ыг тус тус хураасан байна. Харин хүнсний ногоо нийт 1,7 га талбайгаас 22,4 тонн үүнд манжин 0,5 га 4,2 тн, лууван 0,5 га 4,2 тн, сармис 0,2 га 2,4 тн, сонгино 0,2 га 1,6 тн, өргөст хэмх 0,3 га-аас 10 тонныг хураан авсан бол 4 га талбайгаас 30 тонн төмс хураан авчээ.
Мөн ногоон тэжээл 3 га-д 10,5 тн, олон наст 130 га-д 455 тонныг тариалж нийт 210.7 га талбайгаас 658 тонн ургац хураасан тухай тус аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.