“Кросс -2021” гүйлтийн тэмцээн зохион байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-11-15 12:22:10
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн БТСГ, Сайнцагаан сумын ЗДТГ-аас “Кросс -2021” гүйлтийн тэмцээнийг 3 насны ангиллаар зохион байгуулж, 73 тамирчин оролцжээ.

Энэхүү тэмцээнийг зохион байгуулснаар удаан хугацааны хөл хорио, үйл ажиллагааны хязгаарлалт, цар тахлын үед нийтийн биеийн тамир, спортоор хичээллэх, хөдөлгөөний хомсдолоос гарахад  нь туслах ач холбогдолтой юм.

Насны ангиллаас хамааран гүйлтийн зай өөр өөр байсан ба 18-24 насны тамирчид 1500 м, 24-34 насныхан 2300 м, 35-45 насныхан 3300 метрийн зайд уралджээ.

Тус тэмцээнд 18-24 насны ангилалд эрэгтэй тамирчдаас Мандал сургуулийн 12-р ангийн сурагч Ц.Жамбалсанжид, эмэгтэй ангилалд мөн сургуулийн 12-р ангийн суралцагч Д.Цэрэнсугир, 24-34 насны ангилалд Мандал сургуулийн ажилтан Б.Ганзориг, Хүмүүнлэг сургуулийн Б.Дэлгэрцэцэг нар түрүүлсэн бол 35-45 насны ангилалд  ГИЦС-ийн жижүүр Б.Алтангэрэл, багш Э.Тогоохүү нар түрүүлсэн аж.

Тэмцээнд амжилттай оролцсон 17 тамирчныг шалгаруулан шагнаж урамшуулсан байна. 

相关新闻