Гэр бүл судлаач, доктор Г.Наранбаатар оюуны хөрөнгө оруулалт хийв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. Гэр бүл судлалын ухааны доктор Г.Наранбаатар Сайнцагаан
сумын 5 сургуулийн суралцагсад, багш, эцэг эхчүүдэд зориулан сэтгэл зүйн лекц
уншиж оюуны хөрөнгө оруулалт хийлээ.
Тэрээр 1998 онд Дундговь аймагт 10 дугаар анги төгссөн “Нэг
үеийнхэн 1998" ТББ-ын гишүүдийн санаачилга, урилгаар ийнхүү Дундговь
аймагт хүрэлцэн иржээ.
Доктор Г.Наранбаатар багш, сургуулийн ажилчдад зориулан “Мэдээлэл
дамжуулах арга техник, 13-аас дээш насны хүүхэд, залуучуудад зориулж, “Хандлагын
өндөр ямар байна, амжилтын өндөр тийм байна”, эцэг эхчүүдэд зориулан “Хүрснээс
минь илүү өндөрт” сэдвүүдээр хоёр өдөр сонирхолтой олон мэдээллийг өгсөн байна.
Тэрээр “Хүүхдүүд маань онц сайн сурахаас илүүтэйгээр онц сайн хүмүүжиж, өнөөгийн бидний нийгмээс илүү хүнлэг, илүү сайхан нийгмийг бүтээж амьдрахад нь бүгд хамтдаа оролцоотой байж, дэмжлэг үзүүлцгээе” хэмээн уриалжээ.