Коронавируст халдварын батлагдсан тохиолдлын тоо 16789 боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-11-12 20:29:40

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор  аймагт сүүлийн 24 цагийн байдлаар коронавируст халдварын 36 тохиолдол нэмж бүртгэгдэн, нийт тохиолдлоын тоо 16789 боллоо. Мөн хугацаанд 53 иргэн эдгэрэн Тусгаарлах эмнэлгээс гарч, нийт эдгэрсэн хүний тоо 16331 болж байна.

Өнөөдрийн байдлаар Тусгаарлах эмнэлэгт 203 иргэн хэвтэн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нэн хүнд 4, хүнд 3, хүндэвтэр 21, хөнгөн 175 иргэн байна. Мөн гэрийн ажиглалтад 637 иргэн байгаагаас 70 гаруй хувь нь сумдад байгаа аж.

Аймгийн хэмжээнд коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтад өссөн дүнгээр 130278 иргэн хамрагдаад байна.

相关新闻