Бэлтгэл бэлэн байдлын үзлэг зохион байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-11-12 11:34:57
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ОБГ-аас Өндөршил сумын Онцгой комиссын бэлтгэл бэлэн байдлыг шалгаж, мэргэжил, арга зүйн зөвлөмж өгч, сургалт зохион байгуулжээ.

Энэхүү үйл ажиллагаа нь коронавирусний цар тахлын үеийн бэлэн байдал, хариу арга хэмжээ авах чадамж, нөхцөл байдлыг газар дээр нь үзэж, шалган чадавхжуулах зорилготой юм.

Энэ үеэр сумын Онцгой комисс, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнд "Аюулгүй амьдрах мэдлэг" сэдвийн хүрээнд танхимын сургалт зохион байгуулж, болзошгүй аюул эрсдэлийн үед өөрийгөө болон бусдыг авран хамгаалах, анхаарах асуудлын талаар мэдлэг олгосон байна. 



相关新闻