Сонгуулийн дараах анхдугаар хуралдааны товыг зарлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-07-11 11:57:22

Өмнөговь аймгийн ИТХ-ын 7 дугаар сонгуулийн анхдугаар хуралдааныг энэ сарын 18-нд хийхээр товлов.

Энэхүү хуралдаанаар шинээр сонгогдсон төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх, аймгийн ИТХ-ын даргыг сонгох, шинээр сонгогдсон төлөөлөгч нараас тэргүүлэгчдээ сонгох, аймгийн Засаг даргын нэрийг дэвшүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэх ажээ.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 23 дугаар зүйлийн 23.4 дэх заалтыг үндэслэн ийнхүү анхдугаар хуралдааныг товыг зарлажээ.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

相关新闻