"Монос Фарм Трейд" компани 1000 ширхэг оношлуур хандивлав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. "Монос Фарм Трейд"
компаниас Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газарт "Ковид-19" халдварыг илрүүлэх 1000 ширхэг түргэвчилсэн оношлуур хандивлалаа.
Аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Н.Сакен өнгөрсөн
сард тус компанийн гүйцэтгэх захирал Л.Эрдэнэчимэгт хандаж дэмжлэг
үзүүлэх хүсэлт тавьжээ.
Хүсэлтийн дагуу 15
сая төгрөгийн үнэ бүхий 1000 ширхэг оношлуур хандивласныг
"Монос Баян-Өлгий" компанийн захирал М.Мейрамбек өнөөдөр гардуулж өгсөн байна.