Сумын бодлогыг оновчтой цогц байдлаар төлөвлөөгүй, дотоод хяналт сул гэж дүгнэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-11-09 17:55:09
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймаг дахь Төрийн аудитын газраас “Говь-Угтаал сумын бодлого, төлөвлөлт, түүний хэрэгжилт үр дүн”-д гүйцэтгэлийн аудит хийж, дүнг танилцуулжээ.

Гүйцэтгэлийн аудитын үйл ажиллагааны хүрээнд тус сумын бодлого, төлөвлөлт, түүний хэрэгжилтийн байдалтай танилцан, үр дүнгийн талаар дүгнэлт гаргаж, сумын бодлого, төлөвлөлтийг сайжруулах чиглэлээр зөвлөмж гаргасан байна.

Аудитыг Сумын бодлого, төлөвлөлт үр дүнтэй байгаа эсэх, Бодлого, төлөвлөлтийн хэрэгжилт үр нөлөөтэй байгаа эсэх гэсэн хоёр чиглэлээр хийсэн бөгөөд дараах дүгнэлтийг гаргажээ.

Аудитын дүгнэлтээр тус сумын хувьд сумын бодлогыг оновчтой цогц байдлаар төлөвлөөгүй, дотоод хяналт сул, үр нөлөө муу байгаа тул төлөвлөлтийн хэрэгжилт хангалтгүй байна хэмээн тодорхойлсон байна.

Тодруулбал, сумын бодлогын баримт бичигт зорилго, зорилтоо оновчтой дэвшүүлээгүй, сумын зорилго, зорилтыг хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэрийг бодитой төлөвлөөгүй, удирдлага, зохион байгуулалт хангалтгүй байгаа тул сумын зохион байгуулж буй үйл ажиллагааны хэрэгжилт үр нөлөөгүй, төсвийн эх үүсвэрийг бүрэн авсан ч дотоод хяналт хангалтгүй байснаас аудитаар илэрч буй алдаа, зөрчил өссөн, хөрөнгийн ашиглалт, хадгалалт, хамгаалалтад тавих хяналт хангалтгүй байна хэмээн дүгнэсэн аж.  

Аудитын дүнд үндэслэн тус аймаг дахь Төрийн аудитын газраас Говь-Угтаал сумын Засаг дарга, Орон нутгийн өмчийн газар, аймгийн ЗДТГ-ын Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс, мөн аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргаа, удирдлагын хэлтэс, холбогдох албан тушаалтнуудад зөвлөмж гарган хүргүүлсэн байна. 

相关新闻