Нийтийн тээврийн нөхөн олговорт 1.2 тэрбум төгрөг төсөвлөжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2021-11-09 09:05:23
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын зөвлөлийн XXII хуралдаанаар авто замын тээврийг хөгжүүлэх дэд хөтөлбөрийн үйл ажиллагааны хэрэгжилтийн явцыг хэлэлцлээ.

Аймгийн Засаг даргын 2018 оны А/621 тоот захирамжаар 6 чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээний маршрутыг баталсан. Гэвч иргэдээс гаргасан санал хүсэлт, гомдлын хүрээнд нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулах чиглэлээр дахин төлөвлөлт хийж, Ч1 Их Залуу, Ч2 Шанд чиглэлийн давхацсан шугамыг өөрчлөн нэгтгэж тойргийн хэлбэрээр зохион байгуулахаар тус хурлаар шийдвэрлэв.

Энэ онд нийтийн тээврийн нөхөн олговорт 1.2 тэрбум төгрөгийг төсөвт суулгасан бөгөөд 10 сарын байдлаар 818.360.9 сая төгрөгийг аж ахуй нэгж байгууллагуудад олгоод байна

相关新闻