Хил хамгаалалтад туслах хүчний орон тооны бус зөвлөлийн зөвлөгөөн боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Хил хамгаалалтад туслах хүчний орон тооны бус зөвлөлийн энэ оны нэгдсэн зөвлөгөөн хилийн 0168 дугаар ангид энэ сарын 5-6-нд болжээ.
Зөвлөгөөнд аймгийн Засаг дарга
бөгөөд хил хамгаалалтад туслах хүчний зөвлөлийн дарга О.Батжаргал, Хил
хамгаалах ерөнхий газрын тэргүүн дэд дарга, хилийн цэргийн штабын дарга,
бригадын генерал Н.Ганболд, хил хамгаалалтад туслах хүчний гишүүд болон бусад холбогдох албаны хүмүүс оролцсон аж.
Аймгийн хил хамгаалалтад туслах хүчний зөвлөлийн энэ онд хийж
гүйцэтгэсэн ажлыг дүгнэснээс гадна улсын хил орчмын нутаг дэвсгэрт хилийн болон
хил орчмын дэглэмийг сахиулахад хилчдэд туслах, үндэсний аюулгүй байдлыг хангах
тусгай чиг үүргийн байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах, хамтран ажиллах 2022 ажлын чиглэлийг хэлэлцэн баталсан талаар албаныхан мэдээллээ.
Дорноговь
аймгийн Эрдэнэ, Өргөн, Замын-Үүд, Улаанбадрах, Хөвсгөл, Хатанбулаг сум БНХАУ-тай газар нутгаараа хиллэдэг бөгөөд
тухайн сумдын малчин ард иргэд хил хамгаалах үйлсэд оролцдог онцлогтой юм.