Баян-Өлгийд АИ92 шатахууны үнэ 2500 төгрөгт хүрэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт шатахууны үнэ энэ сарын 4-ний өдрөөс 70-100 төгрөгөөр нэмэгдлээ.
Тодруулж хэлбэл, Өлгий
хотод АИ92 шатахууныг 2500, А80 - 2480, дизель түлшийг 2450 төгрөгөөр тус тус
худалдаалж эхлээд байна. Энэ нь өнгөрсөн сартай харьцуулахад 70-100 төгрөгөөр
өссөн үзүүлэлт юм.
Харин хөдөө
сумдад шатахууны үнэ 2670-2700 төгрөгт хүрсэн мэдээлэл байна.
Шатахуун
импортлогчид үнийн өсөлтийг тухайн төрлийн бүтээгдэхүүний хилийн үнэ өссөнтэй
холбон тайлбарлаж байна.