Хятадын гадаад худалдааны эргэлт өсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2021-11-08 10:35:47

БЭЭЖИН. /Xinhua/. Хятад улсын импорт, экспортын хэмжээ энэ оны эхний 10 сарын хугацаанд өнгөрсөн оны мөн үеийнхээс 22.2 хувиар өссөнийг ням гарагт танилцуулсан албан ёсны тоон мэдээлэл харууллаа.


Гаалийн ерөнхий газрын мэдээлснээр, тухайн хугацаанд гадаад худалдааны эргэлт 31.67 их наяд юаньд /4.89 их наяд ам.доллар/ хүрсэн нь цар тахлын өмнөх буюу 2019 оны мөн үеийнхээс 23.4 хувиар өссөн үзүүлэлт болжээ.


Энэ оны эхний 10 сарын хугацаанд экспорт, импортын аль аль нь хоёр оронтой өсөлтөө хадгалж, өмнөх оныхоос 22.5, 21.8 хувиар тус тус өссөн байна.


10 дугаар сарын хувьд, импорт, импортын хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхээс 17.8 хувиар өсжээ. Гэхдээ энэ нь есдүгээр сарынхтай харьцуулахад 5.6 хувиар буурсан үзүүлэлт болжээ. 

相关新闻