Батлагдсан тохиолдлын 2823 нь хүүхэд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-11-03 17:42:46

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт 161 шинжилгээ хийгдсэнээс коронавирусний 72 халдвар шинээр илэрчээ. Тэдний 23 нь хүүхэд, 46 нь насанд хүрэгч байна. Ингэснээр коронавирусний халдвараар нийт 2823 хүүхэд, 8759 насанд хүрэгч өвчилжээ. Харин өнгөрсөн хоногт нэг хүн нас барж, нийт 14 болсон тухай аймгийн ЭМГ-аас мэдээлэв. 


Сүүлийн 24 цагт илэрсэн тохиолдлыг байршлаар нь авч үзвэл: Аймгийн төв Есөнбулаг суманд 46, Баян-Уул суманд 5, Бигэрт 2, Бугатад 2, Баянтооройд 2,Гуулинд 1, Дэлгэрт 4, Жаргаланд 1, Тонхилд 3, Төгрөгт 1, Халиунд 1, Эрдэнэд 8 халдвар илэрч аймгийн хэмжээнд 11582 хүн коронавиурсний халдвараар өвчилсөн байна.

11 дүгээр сарын 22-ны байдлаар коронавирусний халдварын улмаас 496 хүн эмнэлгийн тусламж авч байгаагаас 386 хүний биеийн байдал хөнгөн, 92 нь хүндэвтэр, 19 нь хүнд, 3 нь нэн хүнд оноштойгоор хэвтэн эмчлүүлж байгаа ажээ. Харин сүүлийн 24 цагийн хугацаанд 69 хүн эдгэрснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын 10829 нь бүрэн эдгэрсэн байна. 

Тус аймгийн хэмжээнд коронавирусний эсрэг дархлаажуулалтын эхний тунд 43255, хоёр дахь тунд 39150, гурав дахь тунд 6694 иргэн хамрагдаад байгаа ажээ.


相关新闻