Коронавируст халдварын нийт тохиолдлын 16 хувийг хүүхдүүд эзэлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-11-03 16:19:38

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт сүүлийн 24 цагт 54 хүнд түргэвчилсэн, 46 хүнд лабораторийн, нийт 100 хүнд шинжилгээ хийхэд коронавирусний халдварын 39 тохиолдол шинээр батлагдав.

Үүнээс Алтай, Алтанцөгц, Бугат сумдад тус бүр 1, Баяннуур, Толбод 5, Ногооннуур, Сагсайд  тус бүр 2, Улаанхус, Цагааннуурт 4, Өлгий суманд 14 иргэнээс халдвар илэрч, нийт өвчилсөн хүмүүсийн тоо 10818 боллоо.

Батлагдсан нийт тохиолдлын 16.6 хувийг 17 хүртэлх насны хүүхэд эзэлж байгаа ба 1 хүртэлх насны хүүхэд 1.5, 1-5 насны хүүхэд 3.6, 6-11 насны хүүхэд 6.3 , 12-17 насны хүүхэд 4.7 хувь байна.

Харин 18-49 насны иргэд хамгийн өндөр буюу 60.8 хувийг, 50-60 насныхан 12.8, 61-ээс дээш насны иргэд 9.3 хувийг тус тус эзэлж байгаа аж.

Үүнээс өнөөдрийн байдлаар 10335 иргэн эдгэрч эмнэлгээс гарсан. Одоо аймгийн Ковидын эмнэлэгт 101, Сансар эмнэлэгт 36, сумдын Эрүүл мэндийн төвүүдэд 69, гэрээр 269, нийт 475 иргэн эмчлүүлж байна.  

相关新闻