Сахилга-ёс зүйн зөвлөгөөн болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газраас алба хаагчдынхаа сахилга, хариуцлага, дэг журам, хууль тогтоомж, ёс зүйн хэм хэмжээг сайжруулах зорилгоор “Сахилга-ёс зүйн зөвлөгөөн”-ийг 11 дүгээр сарын 2-ны өдөр зохион байгууллаа.
Зөвлөгөөнөөр Засгийн газрын 2018 оны 258 дугаар тогтоол, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн А/166 дугаар тушаалаар шинэчлэн баталсан “Онцгой байдлын байгууллагын алба хаагчийн ёс зүйн дүрэм” зэрэг эрх зүйн баримт бичгүүдийн хүрээнд алба хаагчдын сахилга хариуцлага, дэг журмыг сахих үүрэг, ёс зүйн хэм хэмжээ сэдвээр мэдээлэл хийв. Мөн алба хаагчид “Ёс зүйтэй байх нь мэндлэх, хүндлэхээс эхэлнэ” уриалга гарган, хэлэлцүүлэг зохион байгуулж, “Онцгой байдлын байгууллагын алба хаагчийн ёс зүйн дүрэм”, “Эвсэг хамт олон”, “Сахилга ёс зүйн зөрчилд хүлээлгэх хариуцлага”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны эмч, ахмад З.Эрдэнэцэцэг “Хувь хүний хөгжил”, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын сэтгэл зүйч Ц.Цэнд-Аюуш “Гэр бүлийн харилцаа-ёс зүй” сэдвүүдээр сургалт зохион байгуусан юм.
Зөвлөгөөний төгсгөлд алба хаагчдаас 9 асуулт бүхий сэтгэлзүйн тест ажиллуулж, ёс зүйн зөрчил гаргахгүй талаар баталгаа гаргуулан гарын үсэг зуруулж, сахилга хариуцлагыг дээшлүүлэх талаар үүрэг чиглэл өгөв хэмээн Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газраас мэдээлэв.