Хураасан төмсний хэмжээ өнгөрсөн оныхоос 149 тонноор нэмэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий
/МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн тариаланчид өнгөрсөн хавар 323 га-д төмс, 143 га-д
хүнсний ногоо, 735 га-д малын тэжээл тариалсан.
Одоо аймгийн
хэмжээнд ургац хураалтын ажил бүрэн дууссан бөгөөд 3929 тонн төмс, 1554 тонн
хүнсний ногоо, 123 тонн жимс жимсгэнэ, 1517 тонн малын тэжээл тус тус хураан
авсан байна.
Энэ нь өнгөрсөн
оныхтой харьцуулахад төмс 149 тонн, малын тэжээл 46 тонноор нэмэгдсэн, харин хүнсний ногоо 78 тонноор буурсан үзүүлэлт аж.