Эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдварыг бууруулах нөхцөл бүрджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. ЭМЯ-ны дэмжлэгтэй, Азийн Хөгжлийн Банкны 1,2 тэрбум
төгрөгийн санхүүжилтээр Г.Тувааны нэрэмжит Дундговь аймгийн Нэгдсэн
эмнэлэгт “Төвлөрсөн ариутгалын засвар,
шинэчлэл” төсөл хэрэгжжээ.
Тус төслийн хүрээнд Нэгдсэн эмнэлгийн төвлөрсөн ариутгалын тасгийн цэвэр усны шугамыг
шинэчлэн, 4 тонн багтаамж бүхий ус нөөцлөгч, ус шүүгч, халаагч төхөөрөмж бүхий
ус цэвэршүүлэх системийн угсралт суурилуулалтыг бүрэн хийсэн байна.
Ингэснээр 13 нэр төрлийн орчин үеийн техник технологийн
шаардлагыг хангасан олон дамжлагат бүрэн
автомат систем бүхий тоног төхөөрөмж суурилуулж, эмнэлгийн ариутгал,
халдваргүйтгэлийн үйл ажиллагаанд технологийн шинэ дэвшил гарч, стандартын
шаардлагад нийцсэн бүтэц, зохион байгуулалттай болжээ.
Мөн инженер техникийн ажилчид сургалтад хамрагдан чадавхжиж
үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна.
Төслийн хүрээнд мөн нян устгагч шүүлтүүртэй агаар
сэлгэлтийн нэгдсэн систем бүхий вакуум орчин, хөргөлтийн системийг бүрэн
шийдвэрлэсэн.
Өмнө нь ажилчдын гараар хийдэг бүх үйл ажиллагаа автомат
системд шилжин, ажлын байрны тохитой орчин бүрдэж, эмнэлгийн тусламж
үйлчилгээтэй холбоотой халдварыг бууруулах нөхцөл бүрдлээ гэж аймгийн Нэгдсэн
эмнэлгээс мэдээллээ.




