ХАА-н санд 63.8 мянган тонн улаанбуудай хүлээн авав
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ургац хураалт өнгөрсөн 7 хоногийн сүүлийн байдлаар 84.5 хувьтай байв. Үүнээс төмс хураалт 92.5, хүнсний ногоо 95.2, тэжээлийн ургамал 62 хувьтай байна. Ургац хураалтаас өнөөдрийн байдлаар ХАА-г дэмжих сан нийт 63.8 мянган тонн улаанбуудайг 184 мянган тонн элеваторт хүлээн аваад байна. Дээрх хэмжээний улаанбуудайг тариаланчдаас өмнөх оны өр төлбөрт болон шууд худалдан авчээ.
Түүнчлэн ОХУ-аас импортолж авсан 2.3 мянган тонн үрийн улаанбуудай, 2020 оны ургацаас хүлээн авсан хүнсний улаанбуудай 8.5 мянган тонн, дамжуулангийн гэрээгээр хадгалуулсан хүнсний улаанбуудай 2.7 мянган тонн, нийт 13.5 мянган тонн улаанбуудайг хадгалж байна. Үүнээс гадна сэлгээнд авч үлдэх, ашиглалтаас гарсан нийт 49.1 мянган тонн силос буюу агуулах сав байна. Одоогоор ХАА-г дэмжих сангийн элеватор 47 мянган тонн улаанбуудай хүлээн авах боломжтой байгаа талаар ХХААХҮЯ-наас мэдээллээ.
Гэрэл зургуудыг Т.Чимгээ