Эмэгтэй бөхчүүдээс өнөөдөр ОУХМ Э.Дэлгэрмаа барилдана
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Белград-2021"
23 хүртэлх насны ДАШТ-ний чөлөөт бөхийн
эмэгтэйчүүдийн барилдааны сугалаа мягмар гарагт гарлаа.
Монгол Улсаас 53 кг жинд MJ клубийн тамирчин, спортын мастер М.Мөнхгэрэл, 68 кг-д "Хасу-Мегастарс" клубийн тамирчин ОУХМ Э.Дэлгэрмаа нар баг тамирчдынхаа барилдааны салхийг хагална.
Тодруулбал, ОУХМ Э.Дэлгэрмаа өнөөдөр, М.Мөнхгэрэл маргааш Белградын дэвжээнд гарч барилдана.