“Алтан намар” үзэсгэлэн худалдаа зохион байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-11-02 09:58:52
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ХХҮГ-аас “Халамжаас хөдөлмөрт” нээлттэй мэдээллийн өдөрлөг, “Алтан намар” үзэсгэлэн худалдаа зохион байгууллаа.

Дундговь аймаг 2021 оныг “Бизнесийг дэмжих жил” болгон зарлаж, хэдийгээр цар тахлын нөхцөл байдалд байгаа ч гэсэн бизнес эрхлэгчдээ дэмжих, зах зээлд холбох “Алтан намар” үзэсгэлэн худалааг ийнхүү зохион байгуулсан байна.

Тус үзэсгэлэн худалдаанд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан болон Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээнд хамрагдсан 7 сумын 36 бизнес эрхлэгч өөрсдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээр оролцож, 4,1 сая төгрөгийн борлуулалт хийжээ.

Мөн энэ үеэр ажлын байрны захиалга авах, ажилгүй иргэдийг бүртгэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөр, түүнчлэн нийгмийн халамжийн цахим үйлчилгээг танилцуулах зэрэг үйл ажиллагааг зохион байгуулсан байна.

相关新闻