Хувийн хэвшлийнхний ажиллах цагийн хуваарийг хэвийн горимд шилжүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2021-11-02 09:45:26

Дорноговь /МОНЦАМЭ/. Замын-Үүд сумын Онцгой комиссын 48 дугаар хуралдаанаар худалдаа үйлчилгээний байгууллагуудын ажиллах цагийн хуваарийг 2021 оны 11 дүгээр сарын 1-нээс эхлэн хэвийн горимд шилжүүлэх шийдвэр гаргажээ.

Эл шийдвэрийн дагуу тус сумын худалдаа үйлчилгээний байгууллагууд 22:00 цаг хүртэл ажиллах юм. Харин коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтлахыг хувийн хэвшлийнхэнд үүрэг болгосон аж.

相关新闻