“Сайншанд-60” талбайг ашиглалтад оруулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Сайншанд хот үүсгэн байгуулсны 60 жилийн ойг тохиолдуулан сумын ЗДТГ-аас 60 бүтээлч ажил зохион байгуулсан юм.
Дээрх ажлын нэг
болох залуус, иргэд олон нийтийн амрах, дурсамж бүтээх, цөлөөт цагаа өнгөрөөхөд
нь зориулж “Сайншанд-60” талбайг шинээр ашиглалтад оруулжээ.
Уг талбайг УИХ-ын гишүүн болон Дорноговь аймгийн хувийн хэвшлийн
байгууллагын хандив тусламжаар бүтээсэн байна.