Барилгын ажлын явц 70 гаруй хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-11-01 14:38:13

Баянхонгор /МОНЦАМЭ/. "Усан бассейн бүхий спорт цогцолбор"-ын барилгын ажлын явц 70 гаруй хувьтай байна.

Тус байгууламжийг УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар 2014 онд эхлүүлж байсан бол 2019 оноос үргэлжлүүлэн барьж байгаа юм.

Нийт 8.7 тэрбум төгрөгийн төсөв бүхий тус барилга зураг төсөв, санхүүжилтийн хүрээнд спортын болон усан бассейны заалтайгаар барьж байна. Цогцолборын барилга нь 68x75 харьцаатай, 2 давхар шилэн болон металл пасадтай.

Одоогоор байгууламжын гаднах зам талбай, гэрэлтүүлгийн ажлыг хийж дууссан бол гадна, дотор заслын ажил зэрэг үргэлжилж байгааг Ерөнхий гүйцэтгэгч "R&B" ХХК-ийн захирал П.Рэнцэнпэлжээ УИХ-ын даргад танилцуулсан.

Тус цогцолборыг  түшиглэн ирэх жилүүдэд "Хүүхдийн урлаг спортын их наадам"-ыг Баянхонгор аймагт зохион байгуулж болох тухайд, БШУ-ны дэд сайд, аймгийн удирдлагуудтай санал солилцов. 

相关新闻