Ихэнх нутгаар хүйтэрч, тур тунадас орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-11-01 13:50:14

Баянхонгор /МОНЦАМЭ/. Ойрын өдрүүдэд говийн нутгаар салхи шуурга ихэсч, нийт нутгаар хүйтрэхийг аймгийн УЦУОШГ-аас анхаарууллаа.

1-нд Алтайн салбар уулсын нутгаар, 4-нд хангайн уулархаг нутгийн зарим газраар, 5-нд ихэнх нутгаар хур тунадас орно. Салхи 1-нд ихэнх нутгаар, 2, 3, 5-нд говийн нутгаар, 10-12м/с, зарим үед 14-16м/с хүрч ширүүснэ.

1-нээс хүйтэрч, хангайн уулархаг нутгаар шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус хүйтэн, Алтайн салбар уулс болон тал хээрийн нутгаар шөнөдөө  8-13 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байх юм байна. Харин говийн нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байх аж.

相关新闻