Цахилгаан эрчим хүч хэрэглэгчдэд анхааруулга мэдээ хүргэлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. “Алтай-Улиастайн Эрчим Хүчний Систем” ТӨХК-аас цахилгаан эрчим хүч хэрэглэгчдэд анхааруулга мэдээ хүргэлээ.
Тодруулбал, Цахилгаан эрчим хүч хэрэглэгчдийн эрчим хүчний хэрэглээ өсөн нэмэгдэж байгаатай холбоотойгоор 35кВ-ын Тайшир –Есөнбулаг цахилгаан дамжуулах агаарын шугам ханалтад орж ЦДАШ-д гэмтэл гарч эрчим хүч тасрах тохиолдол давтамжтай гарч байгаа аж. Иймд хэрэглэгчид та бүхэн цахилгааны хэрэглээгээ зүй зохистой хэрэглэнэ үү гэдгийг хангагч байгууллагаас онцгойлон анхааруулав.