Дотоод шилжилт хөдөлгөөнийг зохистой удирдах асуудлаар санал солилцов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий
/МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржан НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний
байгууллагын хөтөлбөрийн менежер Виктор Лутенко, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын
Дэд сайд С.Зулпхар нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар
Баян-Өлгий аймгийн урт хугацааны стратеги, бодлогод дотоод шилжилт хөдөлгөөнийг
зохистой удирдах асуудлыг тусгах, тус аймгийн хөдөлмөрийн зах зээлийг шинжлэх
ухааны үндэстэй удирдах зорилгоор "Хөдөлмөр эрхлэлтийн системийн динамик
загвар"-ыг боловсруулж хэрэгжүүлэх асуудлаар санал солилцов.
Аймгийн Засаг
дарга Д.Бауыржан “Хөгжилд тэмүүлсэн Баян-Өлгий” хөтөлбөрийн хүрээнд хийх ажлын төлөвлөгөөгөө
танилцуулж, дотоод шилжилт хөдөлгөөнийг зөв зохистой удирдах болон боловсролын
асуудлаар хамтран ажиллах санал тавилаа.