Хил орчмын бүс нутаг дахь аргаль хонины тоо толгой өсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-10-27 13:42:44

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа Дэлхийн байгаль хамгаалах сангийн Ховд аймаг дахь салбартай хамтран хил орчмын бүс нутаг дахь аргаль хонь, янгир ямааны тооллогыг энэ сарын 12-22-ны өдрүүдэд хийжээ.

Тооллогод ОХУ-тай хиллэдэг  хил орчмын нутгууд болох Алтай Таванбогдын байгалийн цогцолбор газрын Талдагийн их уул, Их ойгор, Сийлхэмийн нурууны байгалийн цогцолбор газрын “А”, “Б” хэсгийн Борбургас, Гурванхайсансар, Хөхийн уул, Хүрэн хайрхан, Баянзүрх, Их бага, Асгат, Бурат, Төмөрт орчмын нутгийг хамруулсан байна.

Хил орчмын нутгуудад явуулсан тооллогоор нийт 2191 тооны аргаль хонь, 127 тооны янгир ямаа тус тус тоолжээ. Тоологдсон аргаль хонины тоог 2019 онтой харьцуулахад 565 толгойгоор  өссөн байна.  

相关新闻