Нийт 10548 тохиолдлын 92,6 хувь нь эдгэрчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт PCR-аар шинжилсэн 212 сорьцоос 34, түргэвчилсэн оношлуурын 101 шинжилгээнээс 50, эмнэлзүйгээр 2, нийт 86 тохиолдол батлагдаж, нийт тохиолдол 10548 болов. Өчигдөр 80 хүн тусгай эмнэлгүүдээс, Өрхийн эмнэлгийн хяналтад гэрээр эмчлүүлэгч 16, Сумдад гэрээр эмчлүүлэгч 14, нийт 110 хүн эдгэрсэн.
Нийт 10548 тохиолдлын 9770 буюу 92,6 хувь нь эдгэрсэн.
Нийт нас баралт: 34
Эмчлүүлж байгаа 874: Үүнээс: 23 тусгай эмнэлэгт - 661
Биеийн байдал: Хөнгөн 543, хүндэвтэр 98, хүнд 15, маш хүнд 5.
ӨЭМТ-үүдийн хяналтад гэрээр эмчлүүлж байгаа 135: Ар Мөнгөнчагнуур - 53, Ар Мөнхжин - 43, Ар Манал - 39
Сумдад гэрээр эмчлүүлж байгаа: 78
Эмчлүүлэгчдийн нас:
0-5 нас: 97
6-15 нас: 157
16-39 нас: 296
40-59 нас: 222
60-аас дээш: 102
Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын гэрийн тусгаарлалтад – 2247
Аймгийн хэмжээнд I тунд 60321, II тунд 56312, III тунд 10143 хүнийг дархлаажуулсан байна.