ХАА-н мэргэжилтэн бэлтгэж, ажлын байранд зуучлах хөтөлбөрийг эхлүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор сумын ЗДТГ, "Өлзийт" МСҮТ хамтран 2021-2022 оны хичээлийн жилд Хүнсний ногооны фермер, Ойжуулагч, Сүү боловсруулах үйлдвэрлэлийн ажилтан бэлтгэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болжээ. Энэ хүрээнд суралцагч, түншлэгч байгууллагууд хамтран ажиллах гэрээ байгуулсан байна.
Тус хөтөлбөр нь нийгмийн хэрэгцээнд тулгуурласан сургалтын уян хатан үйлчилгээг мэргэжлийн боловсролын сургалтын үйл ажиллагаанд нэвтрүүлж буйгаараа онцлог юм. Ийнхүү иргэдэд мэргэжлийн ур чадвар олгож, цаашид ажлын байранд зуучлах аж.
Аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон сумын Засаг даргын ажлын хөтөлбөрт туссан үйл ажиллагааны дагуу хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, өрхийн болон хоршооны бизнест мэргэжлийн чиг баримжаа олгох тус хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.