НАТО-ОХУ-ын зөвлөлийн уулзалт 13-нд болно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРБРЮССЕЛЬ. /Xinhua/. НАТО-ОХУ-ын зөвлөлийн уулзалтыг энэ сарын 13-нд Брюссель хот дахь НАТО-гийн төв байранд Элчин сайдын түвшинд зохион байгуулна гэж тус эвслийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг мэдэгдэв.
“НАТО-ОХУ-ын зөвлөл нь яриа хэлцээ, мэдээлэл солилцоо, хурцадмал байдлыг намжаах зэрэгт чухал үүрэг гүйцэтгэдэг. Манай эвсэл болон ОХУ-ын хоорондын хамтын ажиллагаа түр зогсонги байдалд ороод байгаа хэдий ч бид ОХУ-тай улс төрийн яриа хэлцээ хийхэд нээлттэй байна” гэж тэрбээр мэдэгджээ.
Тэрбээр цааш нь хэлэхдээ "энэ уулзалтын чухал нэг сэдэв бол Украиныг тойрсон хямрал юм. Мөн Минскийн хэлэлцээрийг бүрэн хэмжээнд хэрэгжүүлэх шаардлагатай" гэж мэдэгдсэн байна.
Үүнээс гадна цэргийн үйл ажиллагаа, ил тод байдлыг хангах, эрсдэлийг бууруулах болон Афганистан дахь аюулгүй байдлын асуудлуудыг хэлэлцэх ажээ.
Д.Нямтулга