Хүнсний ногооны хэрэгцээний арваад хувийг хангаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2021-10-12 15:11:48

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн газар тариалангийн салбарт 30 гаруй аж ахуйн нэгж байгууллага, 170-аад айл өрх тариалан эрхэлж байна.

Тариаланчид хүнсний ногооны дотоодын хэрэгцээний 8-10 хувийг хангаж байгаа бол үлдсэн 90 орчим хувийг өөр аймгийн болон импортын хүнсний ногоо эзэлж байна. Ургац хураалтын ажил 75 орчим хувьтай байна гэж аймгийн ХХААГ-аас мэдээлэв.

相关新闻