320 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын сургалтын чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Есөнбулаг сумын Баянхайрхан багт 320 хүүхдийн цэцэрлэгийг ашиглалтад оруулж, үйл ажиллагааг нь эхлүүллээ.
Тодруулбал, Уг 320 хүүхдийн цэцэрлэгийг 2019 онд аймгийн төв Есөнбулаг суманд улсын төсвийн 2,3 тэрбум төгрөгийн санхүүжилтээр “Хорго” групп барилгын ажлыг эхлүүлж байсан бол ийнхүү энэ оны аравдугаар сарын 9-нд нээлтээ хийлээ.
Тус цэцэрлэгт ажиллах мэргэжлийн болон туслах багш нар нь сургуулийн өмнөх боловсролын мэргэжлийн шалгалт, сорилтод тэргүүлсэн чадварлаг багш нараас бүрдэж байгаа бөгөөд нийт 47 ажилтантай. Түүнчлэн энэхүү цэцэрлэг 11 бүлгийн 320 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай ба стандарт шаардлага хангасан тохилог орчинд сурч, хүмүүжих боломж бүрдэж байгаа юм.