Ахмадын хороо бялдаржуулах тоног төхөөрөмжтэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2021-10-11 16:06:50

Дорноговь /МОНЦАМЭ/. Замын-Үүд сумын ЗДТГ-аас сумын Ахмадын хороонд 6.5 сая төгрөгийн төсөвт өртгөөр бялдаржуулах иж бүрэн тоног төхөөрөмжийг нийлүүлжээ.

Тус сумын хэмжээнд нийт 3700 гаруй ахмад настан оршин суудаг бөгөөд Төмөр замын ахмадын хороо, Хилийн цэргийн ахмадын хороо, Сумын ахмадын хороо гэсэн гурван ахмадын хороо үйл ажиллагаа явуулж байгаа аж.

Ташрамд дурдахад энэ оныг “Эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласан бөгөөд иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, нийтийн биеийн тамирыг дэмжих  бодлогын хүрээнд тодорхой ажилыг шат дараатай зохион байгулж байна хэмээн албаныхан мэдээлэв.

相关新闻