Говь-Алтайд хоёр удаагийн давтамжтай газар хөдөллөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Аравдугаар сарын 11-нд Говь-Алтай аймагт хоёр удаагийн давтамжтай газар хөдөллөө.
Тодруулбал, Улаанбаатарын цагаар 05:26:09 цагт өргөргийн 46.40, уртрагийн 96.05 солбилцолд тус аймгаас баруун зүгт 16 км-ийн зайд M=2.5 магнитудын хүчтэй мөн 05:30:24 цагт M=2.4 магнитудын хүчтэй газар хөдлөл болсон тухай Газар хөдлөлт, геофизикийн хүрээлэнгийн Алтай салбараас мэдээлэв.