“Оролцоод хөгжье” хүүхдийн оролцооны байгууллагуудын үндэсний цахим чуулганд оролцлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Хүүхдийн амьдралд тохиолдож буй асуудлыг бодлого шийдвэрт тусгах зорилгоор хүүхдийн өөрийн удирдлагын болон хөгжил оролцооны байгууллагуудын "ОРОЛЦООД ХӨГЖЬЕ" үндэсний цахим чуулган энэ оны 10 дугаар сарын 10-нд боллоо.
Цахим чуулганд аймгийн Засаг
даргын орлогч Г.Март, зөвлөлийн гишүүд, хүүхдийн элчийн төлөөлөл, аймгийн
хүүхдийн Нэгдсэн зөвлөл (ХНЗ)-ийн гишүүд, сурагчдын төлөөлөл болох 20 сурагч
оролцжээ. Албаныхан улс орны хэмжээнд хүүхдийн хөгжил, оролцоо, хамгааллын
тулгамдсан асуудал хийгээд цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар ярилцаж, харилцан санал солилцсон байна.