Аймгийн хэмжээнд гурав дахь тунд 7300 иргэн хамрагджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв
/МОНЦАМЭ/ Төв аймгийн хэмжээнд сүүлийн 24 цагт шинээр 137 тохиолдол
бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 10571 боллоо. Үүнээс Зуунмод суманд 56, Борнуурт 17, Заамарт 13, Угтаалцайдамд 11,
Эрдэнэсантад 8, Мөнгөнморьтод 7, Баянд 5, Батсүмбэрт 4, Баянхангайд 3, Дэлгэрхаанд 3, Өндөрширээтэд
3, Цээлд 3, Бүрэнд 2, Алтанбулагт 2 тохиолдол батлагджээ. Тус батлагдсан тохиолдлуудын
101 насанд хүрэгч, 36 нь хүүхэд байна.
Орон нутагт 10790 өвчтөн эмчилгээнд
хамрагдсанаас 9102 өвчтөн эдгэрчээ. Халдвар аймгийн хэмжээнд тархсанаас хойш тус
өвчний хүндрэлээр нийт 39 өвчтөн нас барсан байна.
Сүүлийн 24 цагийн байдлаар 123 өвчтөн эдгэрчээ.
Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд нийт 1660 иргэн эмчлүүлж
байгаагаас 1314 насанд хүрэгч, 21 жирэмсэн эх, 325 хүүхэд
байна.
Тусгаарлалтын байранд одоогоор өвчтөн байхгүй бөгөөд шинээр 218
иргэнийг хяналтад авч, 35 иргэн хяналтаас гарч, 1837 иргэн
гэрийн ажиглалт, тусгаарлалтад байна
Аймгийн хэмжээнд коронавируст халдварын эсрэг вакцины эхний тунд 59584, хоёр дахь тунд 56733, гурав дахь тунд 7300 нийт 123617 иргэн хамрагджээ.