МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-07-06 12:30:53

МАН-ын Удирдах зөвлөл яг одоо Тусгаар тогтнолын ордонд хуралдаж байна. 

Тус намын Удирдах зөвлөл өчигдрийн хуралдаанаараа УИХ-ын дарга, дэд дарга нараа сонгож, томилуулахаар нэр дэвшүүлсэн. Харин өнөөдөр Ерөнхий сайдаар хэнийг тодруулах талаар хэлэлцэж байгаа аж. Тус хурлаас гарсан шийдвэрийг намын бага хурлаар хэлэлцэх юм. Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайдад одоогоор УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, С.Бямбацогт нарын нэр яригдаж байгаа.

Харин МАН-ын бага хурал 14.00 цагаас товлогдоод байгаа юм. 

Н.Туяа

 

相关新闻