"Дүүрэн хангалттай" үнэлгээ авав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-10-09 21:07:35

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймагт энэ сарын 7, 8-нд ОБЕГ-аас зохион байгуулсан Команд штабын дадлага сургууль амжилттай болж өндөрлөв.

Команд штабын сургуульд аймгийн Онцгой комиссын удирдах бүрэлдэхүүн, гамшгаас хамгаалах мэргэжлийн 14 алба, сумдын Онцгой комисс, гамшгаас хамгаалах албад оролцсон юм.

Сургуулийн удирдагчаар буюу ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа А.Алтанбагана ажилласан бөгөөд Баянхонгор аймаг "Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийн бэлтгэл ажлын гүйцэтгэл – 98 хувь "А" үнэлгээ, аймгийн Онцгой комиссын гишүүд яаралтай цуглар ажилласан байдал, жигдрэлт – 98,6 хувь "А", Гамшгаас хамгаалах орон нутгийн алба, мэргэжлийн ангийн бэлтгэл, бэлэн байдал – 96,6 хувь "А" үнэлгээ авчээ. Мөн орон нутгийн удирдлага сургуулийн цагийн байдлын дагуу ажиллах, илтгэх, шийдвэр гаргах, харилцан ажиллах чадварыг – 96,4 хувь "А" үнэлгээгээр тус тус дүгнэж, “Дүүрэн хангалттай” үнэлгээг өгсөн байна.

Команд штабын сургуулийн дүнгийн хурлыг аймгийн Онцгой комиссын дарга  Д.Мөнхсайхан, ГХУСАЗСЗ-ийн дарга Э.Энхбат нар  хааж үг хэлэхдээ, Аливаа гамшиг осол тохиолдоход бэлтгэл, бэлэн байдлыг хангах, оновчтой шийдвэр гарган, хариу арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж, эрсдэл багатай даван туулах арга аргачлалд мэдлэг, чадвар, сэтгэл зүрхээ дайчлан суралцсан АОК-ын нийт гишүүд,  гамшгаас хамгаалах мэргэжлийн албадын нийт бүрэлдэхүүнд халуун талархал илэрхийллээ.

相关新闻