Хөдөө аж ахуйн мэргэшсэн боловсон хүчнийг орон нутагтаа бэлтгэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Засаг дарга О.Амгаланбаатарын санаачилгаар хөдөө аж ахуй, газар тариалангийн мэргэшсэн боловсон хүчнийг орон нутагтаа бэлтгэнэ.
Тодруулбал, Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгалнбаатарын санаачилгаар мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх зорилгоор аймагтаа ХААИС-ийн “Агрономи, механик инженер, гидромеханик” мэргэжлээр суралцах боломжийг бий болгож буй аж. Ингэхдээ суралцагч 2,5-4,5 жилийн бакалаврын эчнээ ангиас сонгон суралцаж болно гэдгийг аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.
Суралцахыг хүсэгчид дэлгэрэнгүй мэдээллийг 70483703 лавлана уу.