Халдвар авсан хүмүүсийн 61 хувийг 18-49 насныхан эзэлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий
/МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт сүүлийн 24 цагт 56 хүнд түргэвчилсэн, 53 иргэний
хамрын арчдасын сорьцод лабораторийн, нийт 109 иргэнд шинжилгээ хийхэд
коронавирусний халдварын 66 тохиолдол шинээр батлагдаж, тус аймагт цар тахлаар
өвчилсөн хүмүүсийн нийт тоо 9519 боллоо.
Халдвар авсан
9519 иргэнийг харьяаллаар нь авч үзэхэд Алтай суманд 170, Алтанцөгцөд 121,
Баяннуурт 219, Бугатад 275, Булганд 378, Буянтад 93, Дэлүүнд 193, Ногооннуурт
264, Сагсайд 138, Толбод 221, Улаанхуст 238, Цэнгэлд 349, Цагааннуурт 168,
Өлгийд 6617, Хотгорд 48 иргэн байна. Үлдсэн
нь Улаанбаатар хот болон Ховд, Хөвсгөл, Увс, Говь-Алтай аймгийн харьяалалтай
иргэд аж.
Батлагдсан нийт
тохиолдлын 61.3 хувийг 18-49 насны иргэд эзэлж байгаа. Түүнчлэн 16.5 хувь нь
0-17 насны хүүхэд, 12.8 хувь нь 50-60, 9.4
хувь нь 61-ээс дээш насны хүмүүс байна.
Харин хүйсээр нь
авч үзэхэд эмэгтэйчүүд олноор /56,4 хувь/ халдвар авч байгаа нь аймгийн ЭМГ-аас гаргасан
судалгаанаас харагдаж байна.