“Алтайн усан спорт чийрэгжүүлэлийн газар” бүрэн ашиглалтад орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-10-08 15:49:55

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймагт 4,3 тэрбум төгрөгийн өртөг бүхий “Алтайн усан спорт чийрэгжүүлэлийн газар” бүрэн ашиглалтад орлоо. 

Хүүхэд, залуусын амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тэдний бие бялдрын хөгжилд эерэг нөлөө үзүүлэх, орон нутагт усан спортыг хөгжүүлэх чухал ач холбогдолтой уг бүтээн байгуулалтын ажлыг “Биг Монголиа билдинг” ХХК 2019 оны 8 дугаар сараас эхлүүлж, өнгөрсөн оны есдүгээр сард Улсын комисст хүлээлгэн өгсөн. Цар тахлын нөхцөл байдлаас хамааран үйл ажиллагаа нь энэ оны есдүгээр сараас анхны элсэлтээ авч эхэлсэн бөгөөд аравдугаар сарын 2-нд албан ёсоор нээлтээ хийсэн юм. 

Тус газрын барилга нь 30х24 хэмжээтэй, доороо зоорьтой хоёр давхар бөгөөд аэробик, фитнес, бильярд, теннисний өрөө, гадна оффисын, үйлчилгээний ажилчдын өрөөнөөс бүрдэж байна. Бассейны үндсэн талбай нь 16х8 хэмжээтэй, 4 эгнээ бүхий ус цэвэршүүлэх эргэлтийн систем, бохирдлыг хэмжих лабораторитой барьсан байна.

Бассейнд сэлэх нь хүний биеийг зөв хөгжүүлнэ. Зүрх судасны үйл ажиллагаа, нуруу нугасанд сайнаар нөлөөлдөг. 

相关新闻