Халдвар авсан 45 жирэмсэн эх, 254 хүүхэд эмчлүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-10-07 14:48:35

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт сүүлийн 24 цагт коронавируст халдварын 311 тохиолдол  бүртгэгдэж, нийт халдвар авсан хүний тоо 11045 боллоо.

Шинээр бүртгэгдсэн халдварын 28 тохиолдол PCR шинжилгээгээр батлагдаж, 283 тохиолдол нь эмнэлзүйгээр оношлогдсон байна. Өнөөдрийн байдлаар аймгийн Нэгдсэн эмнэлэгт 774, гэрээр 2074 хүн эмчлүүлж байгаагийн дотор жирэмсэн эх 45, хүүхэд 254 байна. Маш хүнд 8, хүнд 34, хүндэвтэр 139, хөнгөн 2667 хүн эмчлүүлж байна.  

Халдвар авч өвчилсөн иргэдийн 53,3 хувь нь ойрын хавьтлаас, 28,2 хувь нь эх үүсвэр тодорхойгүй шалтгаантай бусад нь албан байгууллага, Улаанбаатараас ирсэн, хөдөө сумдын иргэдийн хувьд Мөрөн суманд эмнэлэг, хувийн ажлаар яваад ирсэн зэрэг шалтгаантай халдвар бүртгэгдсэн байна.

Иймээс  гэр бүл, ажлын байрны орчинд халдвар хамгааллын дэглэмийг мөрдөх,  хот болон сум хоорондын хөдөлгөөнд оролцож, гэрээсээ гадагш явж байгаа тохиолдолд аль болох олон газраар явахгүй, олон хүн бөөгнөрсөн газарт очихгүй байхыг Эрүүл мэндийн газраас анхааруулж байна.

 

相关新闻